4 сарын 03-наас 30-ныг хүртэл бүтэн сарын турш нээлттэй хаалганы өдөр зарлаж ажилаа сурталчиллаа.
Нээлттэй үйлчлэх гол зорилго нь Аймгийн архивын тасгийн үйл ажиллагаа олон нийтэд сурталчлах, хувьчлагдсан болон татан буугдсан аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн дэвтэрүүдийг эздэд нь олгох, иргэдэд улсад ажилласан жилийн болон шүүхэд нотлох баримт гаргаж хөмрөг үүсгэгч төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудад мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгөх,
Энэ хугацаанд архивын ажилтнууд иргэдийн хүсэлтийг хүлээн авч батлагдсан хуваарийн дагуу үдийн завсарлаггүй, үйлчилгээний хураамж авахгүй зөвхөн уг баримт олдсон тохиолдолд хуулбар, магадлагааны үнийг төлүүлж, түргэн шуурхай үйлчилж байна.
Татан буугдсан болон хувьчлагдсан аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрийн газруудын /Нэхий эдлэлийн үйлдвэр 514, Барилга үйлдвэрийн нэгдэл 336, Гурил тэжээлийн үйлдвэр 148, Мах комбинат 85, Керамзитын завод 28/ нийт 1111 иргэний хөдөлмөрийн дэвтэрийг эздэд нь олгох, архивын үйл ажиллагааг сурталчлах, өөр аймаг орон нутагтай холбогдож хүмүүсийн ажилласан жилийн магадлагааг гаргуулах зэрэг ажлуудыг өдөрт нь хөнгөн шуурхай олгож байна.